• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ОРЧИН ЦАГИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Баянцогт сумын боловсролын байгууллагад ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, ахмад багш нар, ажилтан албан хаагчид, одоо ажиллаж байгаа боловсролын салбарыг түүчээлэгч залуус нэгэн дээвэр дор чуулж эрт, эдүгээ цагийн боловсролын салбарын түүх дурсамж, өөрчлөлт шинэчлэлтийн талаар мэдээлэл солилцож, Орчин цагийн Боловсролын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг нар оролцож төрөлх сум орон нутагтаа, тэр тусмаа боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадууд, сурган хүмүүжүүлэх их үйлсэд манлайлан ажиллаж байгаа багш, ажилтан, албан хаагчдад Засгийн газар, яам, аймгийн шагналыг гардуулан өгсөн юм. Энэ үеэр Баянцогт сумын ЕБС-ийн авьяаслаг, хөдөлмөрч суралцагчдын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэсэн нь олон хүний анхаарлыг татаж байв.

2021-12-27 14:35:08