• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БАЯНЦОГТ СУМЫН ЕБС-Д ИХ ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЖЭЭ
Баянцогт сумын ЕБС нь 1942 онд Ардын бага сургууль нэртэйгээр Бор хошуу хэмээх уулын хормойд 2 багш 22 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Одоо тус сургууль нь 252 суралцагч, 2 удирдах ажилтан, 18 багш, 16 үйлчилгээний албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд сурагчдын дотуур байранд 42 сурагч амьдарч байна.
Сургуулийн орчинд хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хангаж, сурч хүмүүжих тав тухтай орчинг бүрдүүлэн аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэнгийн дэмжлэгтэйгээр сургуулийн дээвэр, цонхны засвар, дотор заслын ажлыг “Сайрын харгана” ХХК гүйцэтгэн хугацаанаасаа өмнө улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Мөн Баянцогт сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Гранд Пиглет” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 1.120.000 төгрөгөөр нийтийн эзэмшлийн талбайд 35 лед гэрэл, сургуулийн ариун цэврийн байгууламжийн холигч крант, уян хоолой, почки зэргийг шинэчлэн сайжруулж өгчээ.

 

2021-12-27 10:30:27