• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН 11 СУМАНД МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧИН ГОЛОМТЛОН ТАРХААД БАЙНА

Аймгийн Онцгой комиссоос малын гоц халдварт шүлхий өвчин голомтлон тархсан сумдын Онцгой комисст 3.5 сая төгрөг, голомтод ажилласан албан хаагчдад хүнсний дэмжлэг үзүүллээ. Манай аймгийн 11 суманд малын гоц халдварт шүлхий өвчин голомтлон тархсан бөгөөд аймаг, сумын Онцгой комиссоос шуурхай ажилласны үр дүнд голомтыг хумиад байгаа юм. Одоогийн байдлаар 110951 үхэр, 474092 бог малыг тус өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд хамруулаад байна.

2021-12-13 16:58:06