• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМАГ “ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САН”-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Зээлийн батлан даалтын сан нь банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч барьцаа хөрөнгийн дутагдалтай байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зээлийн батлан даалт гаргах зорилгоор Монгол улсын Засгийн газраас 2012 онд үүсгэн байгуулсан санхүүгийн байгууллага юм. Төв аймаг сүүлийн жилүүдэд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, боловсруулах салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж, байгууллага, баялаг бүтээгчид, хоршоодын үйл ажиллагааг дэмжсээр байна. Энэ хүрээнд өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, “Зээлийн батлан даалтын сан”-гийн гүйцэтгэх захирал Ш.Алтанцэцэг нар “Хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээний зорилго нь аймгаас санд хөрөнгө төлвөрүүлэх, зээлийн батлан даалтын үйл ажиллагаагаар дамжуулан аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээл, санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна.
2021-11-30 11:01:30