• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 52 АЛБАН ХААГЧ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ
Монгол Улс анхны үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 97 жилийн ойн босгон дээр Төв аймгийн хэмжээнд 24 байгууллагын 52, үүнээс Зуунмод хотод 19 албан хаагч “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг” өргөж Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр, хоёргүй сэтгэл, зүтгэлээр ажиллахаа илэрхийлсэн юм. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын дарга С.Магнайбаяр болон төрийн албан хаагчид оролцлоо.
Энэ өдөр Төв аймаг төр, захиргааны албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, өнөөгийн төрийн байгууллагын бат бөх тулгын чулууг тавилцаж байсан төрийн ахмад зүтгэлтнүүдээ алдаршуулж, “Алтан дэвтэр”-т алдар гавьяаг нь мөнхөлдөг уламжлалтай. Энэ удаа Төр, захиргааны ахмад зүтгэлтэн, Цэндсүрэнгийн Батсайханы ажил, амьдралын дундаршгүй арвин түүх, амжилт бүтээлийг алдаршуулан аймгийнхаа “Алтан дэвтэр”-ийн тав дахь хуудсанд хадгалан үлдэж, эрхэм хүмүүний ажил, амьдралын дурсамж, үнэт захиасыг сонслоо.
Мөн эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг салбарын болон аймгийн шагналаар шагнасан юм. Үүнд:
“МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”цол, тэмдгээр:
- С.Эрдэнэчимэг /Аймгийн МХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгаалалтын улсын байцаагч/
- Д.Батцэцэг /Аймгийн ХХҮГ-ын дарга/
“МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол, тэмдгээр:
- Б.Лхагважав /Аймгийн ХХҮГ-ын үйлчилгээний ажилтан/
“АЙМГИЙН ИТХ-ЫН ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр:
- Л.Нямдаваа /Аймгийн ОБГ-ын ахлах мэргэжилтэн, ахмад/
“АЙМГИЙН ИТХ-ЫН ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ээр:
- А.Бэх-Очир /Аймгийн ОБГ-ын мэргэжилтэн/
- Л.Цэрэнноров /Аймгийн ЗДТГ-ын ХЭЗХэлтсийн мэргэжилтэн/
- Э.Ганбат /Аймгийн ЗДТГ-ын үйлчилгээний ажилтан/
- Д.Бямбаханд /Аймгийн ЗДТГ-ын үйлчилгээний ажилтан/
“АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр:
- Б.Баттулга /Аймгийн ОБГ-ын ангийн захирагч/
- Н.Нацагдулам /Аймгийн ХХҮГ-ын нярав/
“АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ”-ээр:
- А.Батзаяа /Аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн/
- А.Доржпүрэв /Аймгийн ИТХ-ын ажлын албан мэргэжилтэн/
- О.Баасанхүү /Аймгийн МХГ-ын Байгаль орчин, геодези, зураг зүйн улсын байцаагч/
- Ү.Бат-Эрдэнэ /Аймгийн МХГ-ын Байгаль орчны байцаагч/
- Т.Батжаргал /Аймгийн ОБГ-ын аврагч/
2021-11-30 10:58:52