• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
МАЛЧИН ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН БҮСЧИЛСЭН ЗӨВЛӨГӨӨНД 4 БҮСИЙН 109 ЗАЛУУ ХАМРАГДААД БАЙНА
Төв аймаг 2021 оныг "Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарласан, Залуучуудын байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд "Малчин залуу гэр бүл"-ийн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн сумдын 30 залуу малчид оролцож бие биеэ хүндлэх, гэр бүлийн үнэ цэнийн тухай ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх, малчдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалын үйлчилгээ, биеийн жингийн индекс, анхан шатны эрүүл мэндийн үзлэг зэргийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрдэнэсант сумын ЗДТГ, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Биеийн тамир спортын газар, Залуучуудын хөгжлийн төвөөс зохион байгууллаа.
Монгол улсын хөдөлмөрийн баатар П.Базаррагчаа, түүний хүү Монгол улсын хошой аварга малчин Б.Төрболд нар өөрсдийн малч ухаан, арга туршлагаасаа залуу малчдадаа хуваалцлаа. Малчин хүн малаа өвөл тураахгүй байх, ургамлын ургалтын цаг хугацааг сайн шинжиж мэддэг байх, зуны цагт малаа бэлчээж нүүдлэж малаа сайн тарга авахуулж байхыг зөвлөлөө.
2021-10-22 10:07:17