• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ БУРИАД УЛСЫН АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ТЭРГҮҮЛЭХ ТӨВҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, эмч, мэргэжилтнүүд Улан-Удэ хотноо айлчиллаа. 2024 оны эхээр Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Буриад улсын Тэргүүн Алексей Цыденовын урилгаар албан айлчлал хийж, бүс нутаг хооронд нийгмийн салбарын идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлэхээр хэлэлцэж, олон ажил төлөвлөөд байгаагийн нэг ийнхүү эхэлж байна. Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Буриад улсын “Цөмийн анагаах ухааны төв” болон Сибирийн хавдар судлалын хамгийн том төвийн нэг “Хавдар судлалын Улсын эмнэлэгт”-т зочилсон ба Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Н.Энхтайван Цөмийн анагаах ухааны төвийн захирал Кирилл Архипов, Хавдар судлалын үндэсний эмнэлгийн захирал хатагтай Инесса Шагдурова нартай анагаах ухааны салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд эмнэлгийн тусламж үйлчилгээний түвшинг дээшлүүлэхэд бүс нутаг хоорондын эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалт семинар, түүнчлэн эмнэлзүйн туршилтад оролцох сургалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм. Энэ удаагийн айлчлал Төв аймаг, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, идэвхжүүлэх төдийгүй Монгол, Орос хоёр улсын анагаах ухааны харилцаа холбоог бэхжүүлэхэд нэгэн шинэ хуудас нээж буй онцлох үйл явдал боллоо. Буриад улсын Цөмийн анагаах ухааны төв нь жилд 10000 өвчтөн хүлээн авах бүрэн хүчин чадалтай бөгөөд өнгөрсөн жил бүс нутгаасаа 5000 өвчтөнг оношилж, эмчилжээ. Харин Хавдар судлалын үндэсний эмнэлэгт сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар дурангийн хагалгааг нэг дор таван тасгийн найман танхимд хийдэг аж

 

2024-11-05 18:00:00