• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИД СУРАЛЦАГЧДЫН ДУНД УР ЧАДВАРЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАВ
“Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих” урианы жилийн хүрээнд Төв аймгийн мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын оюутан сурагчдын дунд "Тогооч", "Гагнуурчин" мэргэжлийн ур чадварын уралдаан зохион байгууллаа. Эрдэнэ суман дахь Политехник коллежийг түшиглэн зохион байгуулсан тус уралдаанд Зуунмод сум дахь Политехник коллеж, Баянчандмань сум дахь Политехник коллеж, ХААИС-ийн харьяа Төв аймаг дахь Политехник коллеж, Эрдэнэ суман дахь Политехник коллежийн 15 суралцагч мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс: "ГАГНУУРЧИН" МЭРГЭЖЛИЙН ТӨРӨЛД: 1 дүгээр байранд: Төв аймгийн Зуун мод сум дахь Политехник коллеж суралцагч С.Галмандах 2 дугаар байранд: Төв аймгийн Баянчандмань сум дахь Политехник коллежийн суралцагч У.Шижирбат “ТОГООЧ” МЭРГЭЖЛИЙН ТӨРӨЛД: 1 дүгээр байранд: Төв аймгийн Зуунмод сум дахь Политехник коллеж суралцагч А.Намнаанамжир 2 дугаар байранд: Төв аймгийн Зуунмод сум дахь Политехник коллеж суралцагч С.Ган-Эрдэнэ нар тус тус шалгарлаа. Дашрамд дурдахад 2025 онд Эрдэнэ Политехник коллеж /хуучнаар Архустайн сургууль комбинат/ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиох гэж байгаа билээ.
2024-11-04 11:00:00