• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"СУРГУУЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ" ТӨСӨЛ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 16 СУРГУУЛЬД ХЭРЭГЖИНЭ

2024-2025 оны хичээлийн жилд Боловсрол, шинжлэх ухааны яам, "Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төв" ТББ хамтран дээрх төслийг улсын хэмжээнд 120 сургуульд хэрэгжүүлэх бөгөөд манай аймгийн 16 сургуульд хэрэгжихээр боллоо. Төслийн санаачлагч УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавьяат багш, доктор Ж.Галбадрах өнөөдөр төслийн гишүүдийн хамт Төв аймагт хүрэлцэн ирж аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулийн захирал, удирдлагуудын хүрээнд төслөө нээж, чадавхжуулах 3 багц сургалтыг эхлүүллээ. Уг төсөлд хамрагдсанаар багшийн хамтын үйл ажиллагаа сайжирч, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, сурлагын чанарт ахиц гарна гэдгийг төслийн санаачлагч, төслийн багийн хамт олон онцолсон юм

2024-11-01 09:00:00