• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийг сонгох 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Анхдугаар хуралдаанааТөв аймгийн ЗДТГ-ын Хуралдааны танхимд 100 хувийн ирцтэй эхэллээ. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад болох Батсүмбэр сумаас сонгогдсон төлөөлөгч болох У.Болормаа удирдан явуулж байна. Хуралдааны эхэнд Төв аймгийн сонгуулийн хорооны дарга Ч.Жавзанпагма ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх тухай илтгэлийг танилцуулав. Анхдугаар хуралдаанаар: - Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгийн талаарх мэдээлэл болон Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай -Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай -Аймгийн иргэдийн Хурлын хороо байгуулж, бүрэлдэхүүн, даргыг сонгох тухай -Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах, Зөвлөлийн гишүүнийг сонгох тухай
-Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлуудыг хэлэлцэн батална
2024-10-29 14:00:00