• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"ХАМТДАА ХАМГААЛЪЯ” АЯНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН СУРАГЧИД, АНГИ ХАМТ ОЛОНД ШАГНАЛ ГАРДЛУУЛЛАА
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс болон Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газартай хамтран зохион байгуулсан “Хамдаа хамгаалъя” аяны хүрээнд зохион байгуулсан “Гар зургийн уралдаан” болон “Видео бичлэг”-ийн уралдаанд ажилттай оролцсон сурагчдын шагналыг гардууллаа. “Гар зургийн уралдаан”-д нийт 46 бүтээл ирүүлснээс 1-3 дугаар ангийн төрөлд тэргүүн байранд Батсүмбэр сумын ЕБС-ийн 1б ангийн сурагч Б.Есүнбилэг, дэд байранд Өндөрширээт сумын ЕБС-ийн 3а ангийн сурагч Б.Ухаанзаяа, гутгаар байранд Сүмбэр сумын ЕБС-ийн 3а ангийн сурагч О.Энэрэлбуян, 4-5 ангийн төрөлд тэргүүн байранд Сүмбэр сумын ЕБС-ийн 4а ангийн сурагч П.Энхжаргал, дэд байранд Зуунмод сумын ХЦС-ийн 5г ангийн сурагч Н.Цэлмэг, гутгаар байранд Зуунмод сумын Спортын төрөлжсөн сургуулийн 5а ангийн сурагч Г.Хулан нар тус тус шалгарсан бол “Видео бичлэг”-ийн уралдаанд тэргүүн байранд Алтанбулаг сумын ЕБС-ийн 12а анги, дэд байранд Алтанбулаг сумын ЕБС-ийн 8б анги, гутгаар байранд Зуунмод сумын V сургуулийн 10б анги тус тус шалгарч, шагналаа гардан авлаа. Энэ удаагийн уралдаанд шалгарсан бүтээлүүдийг цахим орчин дахь хандалтаар шалгаруулсан гэдгээ зохион байгуулагчдын зүгээс онцолж байв.

 

2024-10-28 15:00:00