• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“НИЙГМИЙН САЛБАРЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ” ЗААМАР СУМАНД ХҮРЧ ҮЙЛЧИЛЛЭЭ
Орон нутгийн иргэдэд тэгш хүртээмжтэйгээр хүрч үйлчлэх зорилгоор Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа агентлаг, байгууллага болох аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Нийгмийн даатгалын газар, мөн Улсын бүртгэлийн хэлтсийн “Явуулын үйлчилгээ” Заамар сум, Заамар сумын Хайлааст багийн иргэдэд хүрч үйлчиллээ. Явуулын үйлчилгээнд багцын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, чих хамар хоолой, урологи, эхо, мэдрэл, эмэгтэйчүүд, гэмтэл, мэс засал зэрэг эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулж, нийгмийн даатгалын багц хуулийн танилцуулга, үйлчилгээг зохион байгуулсан юм. Мөн Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Заамар сумын ЗДТГ хамтран иргэдэд иргэний болон хуулийн этгээдийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, улсын бүртгэлийн хууль тогтоомжийг сурталчилж, иргэдэд мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан бөгөөдг газар өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэх, нэр шилжүүлэх гэх мэт бүх төрлийн гэрчилгээг газар дээр нь гаргаж иргэдэд төрийн үйлчилгээг үзүүллээ. -Эрүүл мэндийн үзлэг оношлогоо, эрт илрүүлэгт нийт - 457 иргэн -Улсын иргэний болон хуулийн этгээдийн, эд хөрөнгийн Улсын бүртгэлийн үйлчилгээ -Нийгмийн даатгалын үйлчилгээ -Газрын үйлчилгээ -Нотариатын үйлчилгээгээр нийт 680 иргэдэд хүрч үйлчиллээ
 

 

2024-10-28 09:00:00