• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМАГ "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ШИЛДЭГ МАРКЕТИНГТАЙ АЙМАГ"-ААР ШАЛГАРЛАА
"Үндэсний соёл, аялал жуулчлал, технологийн хөгжил" уриан дор Монголын аялал жуулчлалын салбарын нэгдсэн цугларалт, аялалын бүтээгдэхүүн үйлчилгээ борлуулалт, танилцуулгыг олон нийтэд хүргэх зорилгоор "ITM MONGOLIA 2024" үзэсгэлэнг Мишээл экспогийн үзэсгэлэнгийн их танхимд эдгээр өдрүүдэд зохион байгуулж байна. Үзэсгэлэнд 21 аймгийн тур оператор, жуулчны бааз, ресторан, зоогийн газар, аялалын хэрэгсэл ханган нийлүүлэгч, аялалын бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгч зэрэг 250 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Төв аймгаас аймгийн Аялал жуулчлалын холбоо, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг 15 аж ахуйн нэгж оролцож байгаа ба "Аялал жуулчлалын шилдэг маркетингтай аймаг"-аар шалгарлаа.
2024-10-27 09:00:00