• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Төв аймагчууд сүүлийн 38 жилийн хугацаанд хураан аваагүй буюу 441.0 мянган тонн ургацаа хураан авлаа
ҮРИЙН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР НЭГЖ ТАЛБАЙГААС АВАХ УРГАЦЫН ХЭМЖЭЭ НЭМЭГДЛЭЭ
Монгол орны хөрс цаг уурын нөхцөлд дасан зохицсон ургамлын сортын чанартай үрээр тариалахад газар тариалангийн үйлдвэрлэл тогтворжиж, ургацын түвшин 20-35 хувиар дээшлэх боломжтой. Төв аймаг "Шинэ хөдөө төсөл"-ийн хүрээнд улсын төсвийн 300 сая төгрөг, орон нутгийн төсвийн 277.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар төмсний үрийн шинэчлэл хийж нэн эртийн 2, дунд эртийн 1, дунд оройн 1 сортын нийт 151.3 тонн төмсний элит үр, дотооды 1 дүгээр репродукцийн 100 тонн үрийг тариаланчдад олгосноор өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төмсний ургац 64.8 мянган тонноор нэмэгдэж, нэгж талбайгаас авах аймгийн дундаж ургац 143 центнерт хүрч өмнөх оноос 52 центнерээр өслөө.
ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН 80.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТЕХНИК ШИНЭЧЛЭЛ ХИЙЛЭЭ
Ургалтын технологийн хугацаанд бүтээмж өндөртэй техникийг шинчэлэх шаардлагатай гэж үзэн 202-2024 онд төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 80.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.
ТӨВ АЙМАГ ТАРИМАЛ ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР УЛСДАА ТЭРГҮҮЛЖ БАЙНА
Монгол Улсын Их хурлын 64 дүгээр тогтоолоор Төвийн бүсийг "Хөдөө аж ахуйн төрөлжсөн дэд бүс" болгон баталсантай холбогдуулан өндөр ашиг шимт үхэр сүргийн тоо толгой нэмэгдэхийн хэрээр тэжээлийн хэрэгцээ нэмэгдсээр байгаа юм. Төв аймаг жилдээ 38 мянган га талбайд малын тэжээл тариалж, 124.3 мянган тонн ургац хураан авч, таримал тэжээлийн үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлсээр байна

 

2024-10-25 17:00:00