• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 35, 36 дугаар зүйл, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй ‘‘Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл"-ийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөний дагуу Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын хэсэг өнөөдөр Төв аймагт ажиллалаа.
Төв аймгийн ГХУСАЗСЗ-ын дарга Ц.Жамбалсүрэн болон зөвлөлийн гишүүдтэй уулзаж, Төв аймгийн гэмт хэргийн тоон мэдээлэл болон зөвлөлөөс зохион байгуулж буй үйл ажиллагааны талаарх мэдээлэлтэй танилцаж, санал бодлоо солилцлоо.
Мөн Гэр бүл хүүхэд залуучуудын газрын залуучууд хөгжлийн төв болон түр хамгаалах байрны үйл ажиллагаа, үйлчилгээнд хяналт, дүн шинжилгээ хийсэн юм.
Мөн ажлын хүрээнд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хуулийг иргэд, олон нийтэд зөв сурталчлан таниулах чиглэлд арга хэмжээ зохион байгуулах, ЕБС-ийн сурагчдын сургалтын хөтөлбөрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх агуулга бүхий хичээл оруулах, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх ажилд шинэчлэл хийх, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллагууд мэргэжлийн сувгаа нэгтгэх, мэдээлэл харилцан солилцох, үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гарсан бодлого, шийдвэрийг салбар зөвлөлийн үйл ажиллагаатай уялдуулах талаар санал солилцон ярилцлаа.
2021-10-22 10:03:59