• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ХЭЛНИЙ БОДЛОГЫН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 3 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДАВ
Аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн 3 дугаар хуралдаан 87.5%-ийн ирцтэй зохион байгуулагдаж, 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 3-р улирлын хэрэгжилтийн явцын мэдээлэлтэй танилцан, цаашид эрчимжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, дараах 3 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд: 1. Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агенлагуудыг хамруулан, MNS 6395:2022, MNS 6978:2022, MNS 5283:2022, MNS 7004:2023 стандартын хэрэгжилтэд хяналт тавих, арга зүйн дэмжлэг үзүүлэх. 2. УИХ-ын даргын 2024 оны УИХ-01/2121 тоот чиглэл, Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлийн 2024 оны 165 дугаар тогтоолуудыг тус тус хэрэгжүүлэх хүрээнд сумдын Засаг дарга болон төрийн байгууллагуудын дарга нарт төрийн албан хаагчдыг үндэсний бичигт сургаж, албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн турших ажлыг эрчимжүүлэх чиглэл хүргүүлэх. 3. Аймгийн ЗДТГ-ын Төрийн архивын тасаг, Насан туршийн суралцахуйн төв, Боловсролын газар хамтран Зуунмод сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын архив, бичиг хэргийн ажилтнуудын монгол бичгийн мэдлэг чадварыг дээшлүүлэх анхан болон дунд шатны танхимын сургалтуудыг зохион байгуулахаар тус тус хэлэлцэн тогтлоо.

 

2024-10-24 20:00:00