• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр
Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Улс орнуудын хөтөлбөр”-ийг 2024-2025 онд аймаг, орон нутагтаа хэрэгжүүлж, хамтран ажиллах төлөвлөгөөнд Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар гарын үсэг зурсан. Хамтын ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар 27 сумын ЗДТГ-ын дарга, Нийгмийн бодлогын мэргэжилтэн, Хөдөлмөр, эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд товч мэдээллийг өгч, Цаашид Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сантай хамтран орчны бохирдол, байгаль орчны доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг даван туулахад чиглэсэн “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ- ЦЭВЭР АГААР” хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2025-2028 оны төлөвлөгөөг боловсруулах, мөн Монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн багцыг аймгийн хэмжээнд нэвтрүүлэхээр бэлтгэл хангаж, мэдээлэл өгөх цахим уулзалтыг зохион байгууллаа.
2024-10-22 15:00:00