• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"ТЕЛЕКАМЕР" ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ, ЭХНИЙ ЭЭЛЖИНД ЗУУНМОД СУМЫН 6 БАГИЙН 119 КАМЕРЫГ "КАМЕРЫН ХЯНАЛТЫН ДЭД ТӨВ"-Д ХОЛБОЛОО
Иргэдийн ая тухтай, амгалан тайван байдлыг хангах, иргэн, аж ахуй нэгж байгууллагын эзэмшил, өмчлөлийн барилга, байгууламж, эд хөрөнгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд "Телекамер" хөтөлбөрийг хэрэгжүүлж, нийтийн эзэмшлийн зам, талбай, авто замын уулзваруудыг камержуулан, эдгээр камеруудыг нэгдсэн байрлалаас хянах "Камерын хяналтын дэд төв"-ийг Зуунмод хотод байгуулсан. 2024 онд аймгийн төсөвт 300 сая төгрөг суулгаж, "Камерын хяналтын дэд төв"-ийг байгуулсан ба тус төвд шаардагдах тоног төхөөрөмж, камер, ухаалаг системд суурилсан программ худалдаж авах тендерт шалгарсан “Өнө тэгш арвижих” ХХК-ний хамт олон ажлыг гүйцэтгэн өнөөдөр хүлээлгэн өгч байна. "Телекамер" хөтөлбөрийг 2024-2027, 2027-2029 оныг хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх ба эхний ээлжинд Зуунмод сумын 6 багийн нийтийн эзэмшлийн зам, талбайд байрлуулсан 119 камерыг нэгтгэж, "Камерын хяналтын дэд төв"-д холбосон бол цаашид төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн гаднах орчны камерыг үе шаттай холбохоор ажиллаж байна. Мөн энэ онд аймгийн хэмжээнд 14 сум орон нутгийн хөгжлийн сангийн 556 сая төгрөгийн санхүүжилтээр камержуулалт хийхээр төлөвлөн, ажлаа эхлүүлээд байна.

 

2024-10-07 15:00:00