• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС ТӨВ АЙМГИЙН УДИРДЛАГА, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Монгол улсын Авлигатай тэмцэх газрын даргын орон нутагт ажиллах удирдамжийн дагуу Төв аймгийн удирдлага, хэлтэс, агентлагийн дарга нар, төрийн албан хаагчидтай цахим уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, тус хэлтсийн ажилтан, комиссар Д.Балдандорж нар Авлигын эсрэг төлөвлөгөөний хэрэгжилт, Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудын цахим хуудсанд хийсэн үнэлгээ, Шударга байдлын үнэлгээний дүн, соён гэгээрүүлэх аяны хүрээнд аймгийн оролцооны байдал, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээлэл, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн зөвлөмж, мөрдөгчийн мэдэгдэл, хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хүргүүлсэн албан бичгийн мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тойм танилцуулга хийсэн юм.

2021-10-22 10:03:00