• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БАЯН СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ 660 МВТ-ЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛОВ
Эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй 660 МВт-ын дулааны цахилгаан станцын шав тавьж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Тус станц ашиглалтад орсноор Монгол Улсын хэмжээнд хүчин чадлаараа Дулааны-IV цахилгаан станцын дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэх эрчим хүчний том эх үүсвэр болох юм. Энэхүү төсөлд хөрөнгө оруулсан санхүүжүүлэгч байгууллагууд, хамтран ажиллаж байгаа төр, орон нутгийн захиргааны байгууллагууд, төслийн ерөнхий гүйцэтгэгч “Касен пауэр грийн энержи” ХХК-ийн хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөе.

 

2024-10-07 14:00:00