• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"UNITEL HUB" ТАНХИМ, "ДЭЛХИЙН САНСАРЫН 7 ХОНОГ"-ИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Unitel компани хамтран хүүхэд залуучуудад технологийн дэвшил, цахим үйлчилгээнд хамрагдах боломж, нөхцөлийг бүрдүүлэн "Unitel HUB" танхимыг 21 аймагт байгуулсан билээ. Төв аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэд "Unitel HUB" танхимыг байгуулсан бөгөөд сургалтын үйл ажиллагааг албан ёсоор өнөөдрөөс эхлүүлж байна. Мөн энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1999 онд Дэлхийн сансрын 7 хоногийг жил бүрийн 10 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд зохион байгуулна гэж тунхагласан шалтгаан нь сансрын судалгааны түүхэн дэх хоёр чухал үйл явдалтай холбоотой. - 1957 оны 10 дугаар сарын 04-нд Спутник 1 хиймэл дагуулыг сансарт хөөргөсөн өдөр - 1967 оны 10 дугаар сарын 10-нд "Сансрын орон зайг ашиглах тухай гэрээ"-нд гарын үсэг зурсан өдөр. Энэхүү гэрээ нь сансрын орон зайг энхийн зорилгоор ашиглах, бүх улс орнуудад нээлттэй байх, зэвсэггүй байлгах үндсэн хуулийн баримт бичиг болсон. 21 аймагт өнөөдөр нэгэн зэрэг эхлүүлж "Сансар ба Уур амьсгалын өөрчлөлт" сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

 

2024-10-04 09:00:00