• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХ ЧАНАРТАЙ АРГА ЗҮЙН ЗАРЧИМ” СУРГАЛТАД 180 ГАРУЙ БАГШ ХАМРАГДАЖ БАЙНА
Хувь хүний болон нийгмийн хөгжил, боловсролын шинэчлэл, багшийн хөгжлийн өнөөгийн чиг хандлагад бүтээлч сэтгэлгээ яагаад чухал болохыг түүний онолын үндэс, арга зүйн зарчим, ач холбогдлоор тайлбарлах ба танхимын сургалтад хэрхэн зүй зохистойгоор ашиглах хэрэгжүүлэхэд багш өөрөө хамтран суралцах, хийнгээ суралцах зарчмуудаар дамжуулан туршлага бий болгох нь чухал байдаг. Аймгийн Боловсрол шинжлэх ухааны газар, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран зохион байгуулж буй уг сургалт нь аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийж, шүүмжлэлтэй хандах, хариуцлагатай оролцоогоор дамжуулан бүтээлч үйлийг дэмждэг орчинд энэхүү хөгжлийн суурийг сургуулиар олгохыг багш бүхэн зорьдог, тэрхүү нийгмийн хүлээлтэд ч багш нар өөрийгөө хөгжүүлэн суралцах чадварыг эзэмшүүлэхэд чиглэж байна. Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх 20 орчим арга зүйг эзэмшүүлэх 3 үе шаттай хоёр өдрийн сургалтад 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа 180 гаруй багш хамрагдаж байна.
2024-10-03 09:00:00