• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ХӨРСНИЙ УС, ҮЕРИЙН УС ЗАЙЛУУЛАХ БАЙГУУЛАМЖ ХИЙНЭ
Зуунмод сумын үер усны улмаас эвдэрсэн зам талбай, ус зайлуулах байгууламжийг сэргээн засварлах, барилгуудын зоорь, гаражуудад үүссэн хөрсний ус нэвчилтийн шалтгаан нөхцөлийг тогтоож, арилгах чиг үүрэг бүхий Шуурхай ажлын хэсэг нэвчилтийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Өнөөдрийн ажлын хэсгийн хуралдаанаар хөрсний ус нэвчилтийн чиглэлээр ажилладаг "Инженер геодези" ХХК-тай цахим хурал хийж, тус компанийн ажилласан ажлын дүгнэлт, техникийн зөвлөмжийг сонсож танилцлаа. Зуунмод сумын 9 байршилд үүсээд буй гудамж, зам талбайн эвдрэл гэмтэл, болзошгүй үер усны аюул эрсдэлээс хамгаалах шуудуу, далан барих ажлыг шуурхай хийж хэрэгжүүлэх, хөрсний ус нэвчилттэй байгаа барилгуудын усыг соруулах ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болж цаашид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд: 1. Хөрсний ус үүсгээд байгаа эх үүсвэр буюу Номтын амнаас эх авч байгаа булгаас эхлүүлэн үер, ус зайлуулах суваг, шуудуу барих замаар хөрсний ус, үерийн уснаас хамгаалах учир ус зайлуулах, бүр цаашлаад халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх тул ус шүүрүүлэх байгууламжийн зураг төсвийг боловсруулах 2. Зарим хэсэгт тухайлбал 226-р байр, Хүмүүн цогцолбор сргуулийн орчим ус шүүрүүлэх барилга угсралтын ажлыг эхлүүлэх 3. Хөрсний усаар дүүрсэн дулааны болон бохирын шугам сүлжээг зарим хэсэгт өргөтгөх, зарим хэсэгт насос байрлуулан худагт дүүрсэн усыг соруулах арга хэмжээг авч халаалтыг хэвийн явуулах 4. Голын урсгалыг шулуутган урсацыг сайжруулах арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

2024-10-01 10:00:00