• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
БАЯН СУМЫН СУРАГЧДЫН ДОТУУР БАЙР ШИНЭ НОМЫН САНТАЙ БОЛЛОО

Дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг, 100 жилийн түүхтэй Олон улсын Ротари байгууллагыг төлөөлж Монгол улсад 17 клуб үйл ажиллагаагаа явуулдаг. Эдгээр клубуудээс хоёр нь Зуунмод хотод үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд дэлхийн хэмжээний томоохон байгууллагын нэг эд эс болох “Номт” ротари клубын хамт олон “Мондулаан трейд” ХХК –тай хамтран Баян сумын сурагчдын дотуур байранд шинэхэн номын өргөө байгуулж, өнөөдөр хүлээлгэн өглөө. Баян сумын сурагчдын дотуур байр 2020 онд ашиглалтад орсон. Өнөөдрийн байдлаар 31 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сурч, амьдарч байгаа тохилог байрандаа шинэхэн номын сантай болж байгаадаа сурагчид сэтгэл хангалуун байсан юм. “Номт” ротари клуб нь 2013 онд байгуулагдсан. Нийгмийн сайн сайхны төлөө тэр дундаа эрүүл мэнд, боловсролын салбарт томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн тус хамт олон өмнө нь Аргалант, Баянхангай сумдад номын сангийн төслөө хэрэгжүүлж байсан аж. Мөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг”-т 64 мянган долларын өртөг бүхий нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлаж байжээ.

2021-10-22 10:01:55