• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ШҮД УГААЛТЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-2024” ЭХЭЛЛЭЭ
“Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Төв аймгийн Зуунмод хотноо “Шүд угаалтын аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. 2019 оноос Тайвань улсын туршлагыг Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэхүү тэмцээн нь хүүхдүүдийн шүд, амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлснээр хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалтыг бууруулах зорилготой юм. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа нар оролцож, тэмцээнд оролцож байгаа хүүхэд багачууд, багш нар, шүүгчдэд амжилт хүслээ. Өнөөдрийн тэмцээнд 1 дүгээр шатандаа амжилттай оролцож, шилдгээр шалгарсан 4-7 ангийн 29 багийн 232 хүүхэд өртөөчлөн мэдлэг, чадвараараа өрсөлдөнө.

 

2024-09-27 16:00:00