• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
НҮБ-ЫН ХҮН АМЫН САН МОНГОЛ ДАХЬ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ “ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЮУЛГҮЙ ОРОН ЗАЙ”-Г ХГБХХГ-ЫН ДЭРГЭД БАЙГУУЛЛАА
Гамшиг, онцгой байдлын үед эрсдэлд өртсөн орон нутгийн охид, эмэгтэйчүүдийн бие махбодийн болон сэтгэл зүйн аюулгүй байдлыг хангах зорилгоор НҮБ-ын Хүн амын сан хэрэгцээ, шаардлага өндөр байгаа 8 аймагт “Охид, эмэгтэйчүүдийн аюулгүй орон зай”-г байгууллаа. НҮБ-ын Хүн амын сан 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймагт ажиллаж, “Охид, эмэгтэйчүүдийн аюулгүй орон зай”-д шаардлагатай тавилга, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, бүрэн тохижууллаа.
Мөн үйлчилгээ үзүүлэх мэргэжилтнүүдийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын Улаан загалмайн Нийгэмлэг, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй хамтран 2024 оны 08 дугаар сард сургалтад хамруулсан. Найман аймагт “Охид, эмэгтэйчүүдийн аюулгүй орон зай” нээгдэж, тогтвортой үйл ажиллагаа явуулснаар цаашид шаардлагатай байршлуудад нэмж байгуулахад нэн чухал туршлага, нотолгоо бий болох юм. “Охид, эмэгтэйчүүдийн аюулгүй орон зай”-н талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 88060739, 99757374 дугаараас лавлана уу.
2024-09-26 15:00:00