• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМГИЙН БАЯН СУМАНД ОЙН САН БАЙГУУЛНА

Төв аймгийн 100 жил, төрөлх сумын 100 жилийг ойг угтан “100 мянган мод бүхий ногоон байгууламж” бий болгох томоохон ажлыг түүчээлж эхний ээлжинд сумынхаа цэцэрлэгт хүрээлэнд 108 ширхэг мод суулгасан юм. Шинээр мод тарихаас гадна тарьсан модоо арчлах, тордох, ургуулах, орчноо цэвэрлэх зэргээр иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоог хангасан ажлуудыг бүх нийтийг хамарсан ажил, арга хэмжээ болгон зохион байгуулахаар төлөвлөсөн тухайгаа сумын удирдлагын зүгээс хэлж байсан юм. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд БОАЖЯам, аймгийн ЗДТГ, БОАЖГ газар, БНСУ-ын дэмжлэгтэйгээр Баян суманд ойн сан байгуулахаар шийдвэрлэсэн байна.

2021-10-22 10:00:19