• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТИКА Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагаас 50 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл барьж өглөө
Төв аймгийн Баянчандмань сумын цэцэрлэг 9 бүлгийн 270 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгодог, 35 багш ажилчидтай үйл ажиллагаа явуулдаг. Цэцэрлэгийн байр 2019 онд ашиглалтанд оржээ. Шинээр ашиглалтанд орсон байр сумын хүүхдүүдийг бүрэн хүлээн авч СӨБ олгож хүрэлцэхгүй, хуучин байрандаа 3 анги хичээллэдэг дутагдалтай байсныг ТИКА Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагаас судалж 50 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөл барьж, тохижуулан хүүхдийн сурч, хөгжих таатай орчинг бүрдүүлж өглөө. Өнөөдөр тус өргөтгөлийн байрыг хүлээлгэн өгөх ажиллагаа болж Турк улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Зафер Атеш, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар оролцож цэцэрлэгийн шинэ өргөтгөлтэй танилцаж, суралцагч хүүхдүүдийн тоглолтыг үзлээ. Тика Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг 1994 оноос хойш Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд 860 гаруй төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн түүхтэй.
2024-09-21 10:00:00