• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
2024 ОНЫ II ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАХ ЦЭРЭГ ТАТЛАГЫН ТОВЧООНЫ ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын 2024 оны А/537 дугаар захирамжаар томилогдсон цэрэг татлагын товчооны ажлын хэсгийн бүрэлдэхүүний хурлыг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр цахим болон танхимын хэлбэрээр зохион байгууллаа. Хуралд аймгийн Цэрэг татлагын товчооны дарга, Цэргийн штабын дарга, Эрүүл мэндийн газар, аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, аймгийн Цагдаагийн газар, нэгдсэн эмнэлгийн эмч нар танхимд, Цэрэг татлага зохион байгуулах 17 сумын ажлын хэсгийн бүрэлдэхүүн цахимаар оролцлоо. Хурлаар: Орон нутагт батлан хамгаалах хууль тогтоомжыг хэрэгжүүлэх, цэрэг татлага зохион явуулахад анхаарах асуудлуудыг хэлэлцэж, сум орон нутагт тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо. Хурлын төгсгөлд Цэрэг татлагын товчооны дарга, Цэргийн штабын дарга нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгч амжилт хүслээ. Аймгийн хэмжээнд цэрэг татлага 09 дүгээр сарын 28-ний өдрөөс 10 дугаар сарын 08-ний өдрүүдэд сумдад, аймгийн нэгдсэн татлага 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдана. Энэ удаагийн цэрэг татлагаар цэргийн жинхэнэ албанд тэнцсэн цэргүүд Улаанбаатар хот, Дорноговь, Орхон, Өмнөговь аймгуудын Зэвсэгт хүчний анги салбарт хуваарилагдан алба хаах юм.
2024-09-20 11:00:00