• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“FORENSIC SCIENCE WORKSHOP-2024” СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
Шүүх шинжилгээний байгууллагын 80 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсээс “Forensic science workshop-2024” сургалт, дадлагын арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллага Шүүх шинжилгээний ерөнхий газрын удирдлагууд, Төв аймгийн удирдлагууд, тусгай чиг үүргийн болон хууль сахиуллах байгууллагын төлөөлөл, төрийн албан хаагчид оролцож байна. Өнөөдрийн сургалт, дадлага нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд шинжлэх ухаан, техник, технологийн мэдлэг ашиглах чадавхийг бэхжүүлэх, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын гэмт хэрэгтэй тэмцэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, дадлага, туршлага солилцох, байгууллага хоорондын хамтын ажиллагааг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

 

2024-09-20 09:00:00