• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
МАЛЧИН ЗАЛУУ ГЭР БҮЛИЙН БҮСЧИЛСЭН ЗӨВЛӨГӨӨНИЙГ АРГАЛАНТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Төв аймаг 2021 оныг "Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарласан бол Залуучуудын байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд "Малчин залуу гэр бүл"-ийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Аргалант, Заамар, Баянхангай, Баянцогт, Угтаалцайдам сумдын залуу малчид оролцож бие биеэ хүндлэх, гэр бүлийн үнэ цэнийн тухай ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, соён гэгээрүүлэх, малчдын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн даатгалын үйлчилгээ, биеийн жингийн индекс, анхан шатны эрүүл мэндийн үзлэг зэргийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Аргалант сумын ЗДТГ, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Биеийн тамир спортын газар, Залуучуудын хөгжлийн төвөөс зохион байгууллаа.
Зөвлөгөөнд оролцсон төлөөлөгчдийг Аймгийн хөдөө аж ахуйн стратеги төлөвлөгөөний хүрээнд Аргалант суманд байгуулагдаж байгаа эрчимжсэн мал аж ахуйн төсөл 400 үнээний фермерийн үйл ажиллагааг танилцууллаа.
2021-10-22 09:58:54