• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОРНУУДЫН ОРОН НУТГИЙН ЗАХИРАГЧ НАРЫН 25 ДАХ УДААГИЙН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Зүүн Хойд Азийн орнуудын орон нутгийн захирагч нарын 25 дах удаагийн “САММИТ” дээд хэмжээний уулзалт цар тахлаас үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн чуулган “ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДАЛ ХАМТЫН ХӨГЖИЛД ЗОРИУЛСАН ЗҮҮН ХОЙД АЗИЙН ОРОН НУТГИЙН ЗАСАГ ЗАХИРГАА ХООРОНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АРГА ЗАМ ” сэдвийн дор зохион байгуулагдаж манай аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян “Боомт, нисэх буудал, төмөр зам ашигласан нэгдсэн барааны хангамж, логистикийн сүлжээг бий болгох арга зам” сэдэвт илтгэл мэдээлэл хийж оролцлоо.
“САММИТ” 25 дах удаагийн чуулганд БНСУ-ын Кангвон мужийн захирагч ЧЭЙ МҮН СҮН, ОХУ-ын Приморийн хязгаарын захирагч ОЛЕГ КОЖАМЕКО, Япон улсын Тоттори мужийн захирагч ШИНЖИ ХИРАЙ, БНХАУ-ын Жилинь мужийн захирагч ХАН ЖҮН, Төв аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян, Засаг даргын орлогч Г.Сурмаа, ЗДТГ-ын дарга С.Магнайбаяр, ХОХБТХ-ын хэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ нар оролцлоо.
2021-10-22 09:58:00