• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ АРДЫН ЗАСГИЙН АНХНЫ ЕРӨНХИЙ САЙД Д.БОДООГИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэх 28 дахь өдрийг тохиолдуулан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж Төв цэцэрлэгт хүрээлэнд байрлах Д.Бодоо сайдын хөшөөнд цэцэг өргөлөө. Ёслолд аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, аймгийн ИТХ-ын Ажлын алба, аймгийн ЗДТГ, Цэргийн штаб, Зуунмод сумын ИТХ, ЗДТГ, Зэвсэгт хүчний 016-р нэгтгэлийн бие бүрэлдэхүүн болон хэлмэгдэгсдийн ар гэр, төрөл төрөгсөд, үр хүүхдүүд иргэдийн төлөөлөл оролцов.
2024-09-10 09:00:00