• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ИТХ-ЫН 21-Р ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА
Аймгийн ИТХ нь 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаандаа нийт 28 удаа хуралдаж, 206 асуудал хэлэлцэн, 235 тогтоол батлан гаргасан ба өнөөдрийн хуралдаанаар нийт 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөлөө.Үүнд: Аймгийн хөгжлийн 2024 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц Аймгийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай 2024 оны төсөв тодотгох тухай Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны11 дүгээр сарын 02-ны өдрийн “Хүүхэд хамгааллын чиглэлээр авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн явц Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө батлах тухай Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай (Аймгийн ИТХ-ын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн V хуралдааны 12 дугаар тогтоол) Орон нутгийн тусгай хамгаалатаас газар хэрэгчлэн чөлөөлөх тухай Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө 2019-2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт, 2024-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай Хөрөнгө шийдвэрлэх тухай “Төв эрдэнэс” ОНӨААТҮГ-ын төсөв, санхүү, үйл ажиллагааны мэдээллийн тухай болон Хамтарсан компаний үүсгэн байгуулагчаар оролцох тухай, ажлын хэсгийн мэдээлэл Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх тухай Аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн, холбогдох шийдвэрүүдийг гаргах юм.

 

2024-09-09 09:00:00