• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ШУУРХАЙ ШТАБ ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН ХУРАЛДАВ
Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон хур борооны улмаас аймгийн хэмжээнд үерт өртсөн сумдын талаар цаг үеийн нөхцөл байдлын талаар Аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб болон Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөллийг оролцууьж өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдав. Хуралдааны үеэр: -Аймгийн хэмжээнд үер усны аюулт үзэгдэлтэй холбоотой ирж байгаа дуудлага мэдээллийн талаар -Зуунмод суманд орсон борооны улмаас үерийн далан суваг, шуудууг яаралтай засварлах, шаардагдах төсөв, зардлын тооцоо гаргах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж шийдвэрлүүлэх талаар хэлэлцсэн юм. Энэ удаагийн хурлын онцлог нь Зуунмод сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг оролцуулж санал, хүсэлтийг сонсож цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа. Дээрх хуралдааны үеэр дараах шийдвэрүүдийг гаргав. Үүнд: 1.Зуунмод сумын хэмжээнд үерийн далан шуудууг сэргээн засварлахад шаардагдах 768,2 сая төгрөгийн тооцоо, зардлыг яаралтай гаргаж, аймгийн Засаг даргад танилцуулж, хөрөнгийг шийдвэрлүүлэх; 2. Зуунмод сумын хэмжээнд борооны үерийн улмаас усанд автсан айл өрхийн тоог гаргаж 1 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг олгох; 3. Улаанбаатар төмөр замын ХНН-т албан бичиг хүргүүлэх; 4. Эрүүл мэндийн газар хөрсний гадаад орчны халдваргүйтгэл хийх бодисын тооцоог гаргаж танилцуулах; 5. Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалтай холбогдож, Зуунмод сумын ариутгал халдваргүйтгэлийн ажилд хүн хүчний дэмжлэг авах; 6.Зуунмод сумын хэмжээнд 1 удаа хөрсний гадаад орчны ариутгал халдваргүйтгэлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахыг үүрэг болголоо.

 

2024-08-02 09:00:00