• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Олон улсын Улаан загалмайн Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Ази номхон далайн бүсийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар Олон улсын Улаан загалмайн Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Ази номхон далайн бүсийн захирал Александр Матью болон Зүүн Азийн Улаан загалмайн нийгэмлэгүүдийн удирдагчид, нийт 30 орчим хүний төлөөллийг хүлээн авч уулзлаа. Эдгээр байгууллагууд нь зудын эсрэг хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд манай аймагтай олон жилийн турш хамтарч ажиллаж байгаа юм. Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар цаашид зудыг эрсдэл багатай даван туулахын тулд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг жишиг сайн системтэй болгоход хамтарч ажиллах талаар дэмжлэг хүсч, санал солилцлоо.

 

2024-08-01 09:00:00