• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЗҮҮН АЗИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ 18 ДАХЬ УДААГИЙН ЕРӨНХИЙ ЧУУЛГАНЫГ “ОЛОН УЛС БОЛОН ОРОН НУТГИЙГ ХОЛБОХ НЬ” СЭДВИЙН ДОР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Зүүн Азийн бүс нутаг хоорондын аялал жуулчлалын холбоо /EATOF/ нь 2000 онд БНСУ-ын Кангвон мужид олон салбар, ялангуяа аялал жуулчлалын чиглэлээр харилцан солилцоо хийх замаар энх тайван, хөгжил цэцэглэлтийг эрэлхийлэх зорилгоор анх зохион байгуулагдаж байв. Зүүн Азийн аялал жуулчлалын холбоонд Монгол Улсын Төв аймаг, БНСУ-ын бие даасан тусгай Кангвон муж, Япон улсын Тоттори муж, Филиппин улсын Себү муж, Малайз улсын Саравак муж, Индонез улсын Жог-Жакарта, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Куанг Нинх муж, Лаос улсын Луанг Прабанг муж, Камбож улсын Сием Реап мужууд харьяалагддаг. Төв аймаг анх 2008 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 8 дахь удаагийн EATOF-2008 ерөнхий чуулганыг зохион байгуулж байсан бөгөөд 16 жилийн дараа 18 дах удаагийн “EATOF-2024” ерөнхий чуулганыг дахин зохион байгуулж байна. Чуулганы арга хэмжээнд: - Монгол улс, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар - EATOF-ын Нарийн бичгийн дарга ноён Kim Sang Young (Ким Санг Янг) - БНСУ-ын бие даасан тусгай Кангвон мужийн орлогч захирагч ноён Jeong Kwang-yeol ( Жон Кван Ёол) - Япон Улсын Тоттори мужийн дэд захирагч ноён Kamei Kazuyoshi (Ка-мэй Казү-ёши) - Бүгд найрамдах социалист Вьетнам улсын Куанг Нинх мужийн Ардын Их хурлын дэд дарга хатагтай Vi Ngoc Bich (Ви Нгок Бич) - Филиппин Улсын Себү мужийн дэд захирагч ноён Hilario P. Davide III (Хиларио П. Давиде) - Индонез Улсын Жог-жакарта мужийн дэд захирагч ноён Paku Alam X (Паку Алам) - Малайз Улсын Саравак мужийн Аялал жуулчлал, бүтээлч ажил, тайзны урлагийн сайд ноён YB Dato Sri Abdul Karim Rahman Hamzah (Ю.Б.Дато Шри Абдул Карим Рахман Хамза) - Камбож Улсын Сием Реап мужийн дэд захирагч ноён H.E Ngov Sengkak (Х.И Нгов Сэнгкак) - Лаос Улсын Луанг Прабанг мужийн Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын газрын дарга хатагтай Soudaphone KHOMTHAVONG (Соу-да-понь Кхом-да-вонг) болон чуулганы хүндэт төлөөлөгчид, Монгол Улсын Гадаад харилцааны яамны төлөөлөл, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон аймгийн аялал жуулчлалын холбоо, Аэро Монгол компани, Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчид оролцож байна. “EATOF-2024” Ерөнхий чуулганыг зохион байгуулагч Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар хэлсэн үгэндээ: Энэ удаагийн Ерөнхий чуулган Зүүн Азийн бүс нутгуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан, улам бүр нягтарч, холбоо харилцаагаа шинэлэг түвшинд хүргэх боломжийг бүрдүүлсэн, аймаг, муж хоорондын аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх, жуулчдаа харилцан солилцох замаар гишүүн орнуудын аялал жуулчлалын байгууллага, иргэдэд ач холбогдол, үр өгөөжөө өгсөн арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

 

2024-07-26 11:00:00