• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЗУРГАН СЭТГЭЛ ЗАСЛЫН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Төв аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, "Гэрэлт Ирээдүй" сэтгэл судлалын хүрээлэнгээс "Залуучуудын манлайлал, гэр бүлийн хөгжлийг дэмжих" урианы жилийн хүрээнд хүүхэд залуус, гэр бүлийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бүлгийн уур амьсгал, хосын харилцааг сайжруулах, стресс тайлах, тайвшрах, сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдах боломжтой "Хүүхэд Эрдэнэ" төслийн нэг хэсэг болох зурган сэтгэл заслын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар та бүхэн: Canvas бэлдэц дээр өөрийн хүссэн зургийг зурах Зурганд дүн шинжилгээ хийлгэн ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдахЧөлөөт цагаа гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олонтойгоо шинэ зүйлийг туршиж бүлгийн уур амьсгалаа сайжруулах гээд олон боломжуудыг үнэ төлбөргүй авах боломжтой. Хамгийн гол нь мэргэжлийн сэтгэл зүйчид тантай ажиллах бөгөөд төсөлт хөтөлбөр нь 2024.07.21-ний өдрөөс 2024.12.01-ний хооронд хэрэгжинэ.

 

2024-07-23 13:00:00