• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Улсын Онцгой комиссоос Цахим хурал хийж 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан батлан, хэрэгжүүлэхийг үүрэг болголоо
Улсын Онцгой комиссоос Цахим хурал хийж 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан батлан, хэрэгжүүлэхийг үүрэг болголоо. Мөн энэ сарын 21-22-ны өдрүүдэд Монгол орны ихэнх нутгаар үргэлжлэн орсон борооны улмаас голуудын усны түвшин 10-160 см-ээр огцом нэмэгдсэн. Цаашид энэ сарын сүүлийн 10 хоногт нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо ахиу орох төлөвтэйг Цаг, уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн. Иймд аялал, зугаалгын улирал эхэлж иргэд хөдөө орон нутгийг ихээр зорьж байгаа энэ үед болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотойгоор тогтмол авч хэрэгжүүлэх, гол, мөрөн, нуурын дагуу хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, эрэг орчмоор үйл ажиллагаа явуулдаг амралт, сувилал, аж ахуйн нэгжүүдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж өгөх, үерийн эрсдэлтэй цэгүүдэд шаардлагатай техник хэрэгсэл, элс гэх мэт шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, эрсдэлтэй газар суурьшсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, далан, суваг, шуудуунд үзлэг хийх, гарц, урсацыг нээж, хяналт тавьж ажиллахыг УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үүрэг болголоо.

 

2024-07-22 11:00:00