• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЯПОН УЛСЫН ОСАКА МУЖИЙН ИЗҮМИСАНО ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА НАКАТА ДАЙСҮКЭ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨЛ ТӨВ АЙМАГТ ЗОЧИЛЖ БАЙНА
Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Осака мужийн Изүмисано хотын ИТХ-ын дарга Накато Дайсүкэ тэргүүтэй 51 төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа. Манай аймаг түүхэн харилцаат Изүмисано хоттой хөдөө аж ахуй, нийгэм, соёл урлагийн салбарт хамтран ажиллаж, сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа улам өргөжин хөгжсөөр байна. “Залуучуудын манлайлал – Гэр бүлийн хөгжлийг дэмжих” урианы жилийн хүрээнд хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа олон талт үйл ажиллагааны нэг нь энэхүү арга хэмжээ юм. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Изүмисано хотын залуучуудын холбооны төлөөлөгчид, ICA ТББ-ын төлөөлөл, “Ёсакой” үндэсний бүжгийн хамтлагийн гишүүд хүрэлцэн ирсэн нь онцлог байв. Цаашид Изүмисано хотод зохион байгуулах соёл урлаг, спортын арга хэмжээнд Төв аймгийн залуучуудын оролцоог дэмжин, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдгээ аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар онцоллоо.

 

2024-07-11 12:00:00