• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН 100 ЖИЛИЙН ОЙ УГТСАН БҮТЭЭЛЧ АЖЛЫН ХҮРЭЭНД СУМ БҮР 100 МЯНГАН МОД ТАРИХ ЗОРИЛТЫГ ДЭВШҮҮЛЛЭЭ
Энэхүү санаачилгыг дэмжиж, Аймгийн 100 жилийн ой угтсан бүтээлч ажлын хүрээнд сум бүр 100 мянган мод тарих зорилтыг дэвшүүлэн “Эко-Төв аймаг, Эко-өдөр аян”-ыг өрнүүлэн, намрын улиралд “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд аймгийн хэмжээнд 60 мянган модыг ургуулахаар шинээр суулгалаа.
“Эко Төв аймаг-Эко-өдөр”-ийн хүрээнд мод тарихаас гадна тарьсан модоо арчлах, тордох, ургуулах, орчноо цэвэрлэх зэргээр иргэдийнхээ эрүүл, Эко орчинд амьдрах нөхцөл бололцоог хангасан бүхий л талын ажлуудыг бүх нийтийг хамарсан ажил, арга хэмжээ болгон зохион байгуулахаар төлөвлөснөөрөө онцлогтой.
Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар: “Цаашид мод тарьж, ургуулах мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах бүтэц бий болгох шаардлагатай гэж үзэж аймгийн төв Зуунмод хотод цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн нэгж байгуулаад байгаа бөгөөд санхүү, төсвийн дэмжлэгийг үзүүлж ажиллахаар боллоо. Мөн ойн ангиудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх, мод үрслэгээний газрууд байгуулахыг бодлогоор дэмжин ажиллах болно” гэдгээ илэрхийлсэн юм.
2021-10-08 10:51:00