• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
Аймгийн ИТХ-ын Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар тэргүүтэй удирдлагууд Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөлөө.
Төв аймаг байгуулагдсаны 101, Зуунмод хот байгуулагдсаны 82, II богд “Жибзундамба хутагт Лувсандамбийдонмэ”-ийн мэлмий гийсний 300 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Аймгийн ИТХ-ын Ц.Жамбалсүрэн, Засаг дарга Д.Мөнхбаатар тэргүүтэй удирдлагууд Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Бодоогийн хөшөөнд цэцэг өргөлөө. Д.Бодоо нь 1885 онд Манзушир хутагтын шавь Дэндэвийн отогт (одоогийн Төв аймгийн Сэргэлэн сум) төрсөн. Ардын намыг үүсгэн байгуулалцаж, ардын хувьсгалд оролцож явсан түүнийг 1922 оны Наймдугаар сарын 31-нд “Эх орноосоо урвасан” хэрэгт хилсээр ял тулган цаазалжээ. Улмаар 1997 оны Зургаадугаар сарын 11-ний өдрийн Монгол улсын дээд шүүхийн 236 тоот тогтоолоор Догсомын Бодоод ногдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгон, нэр төрийг нь цагаатгажээ.

 

2024-07-09 14:00:00