• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
АЙМГИЙН ЗДТГ-ЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ХЭЛТЭС ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНД АЖИЛЛАЛАА
Хууль сахиулах байгууллагуудын 2021 онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны дарга, албан хаагчидтай уулзаж, албаны үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа.
Аймгийн бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээ, аймгийн Засаг даргаас Хууль зүй, дотоод хэргийн сайдтай байгуулсан хамтран ажиллах гэрээ, аймгийн Засаг даргатай байгуулсан 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах, цаашид гистологийн лаборатори барих газрын асуудлыг судлан холбогдох газарт уламжлах, Шүүхийн шинжилгээний албаны шуурхай байдлыг хангах чиглэлээр зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтов.
2021-10-08 10:49:51