• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
"Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг "Мөнх-Алдар"-ын талбайд зохион байгууллаа.
Энэ өдөр дэлхийн өнцөг бүрт эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран хүн амын дунд артерийн гипертензи буюу даралт ихсэх өвчин, түүний хор уршиг, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгч олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай болсон. Статистик судалгаанаас харахад Монгол улсад хүн амын 40-өөс дээш насны 4 хүн тутмын нэг нь, харин манай аймгийн хувьд амбулаторийн өвчлөл болон нас баралтын тэргүүлэх шалтгааны 1 дүгээрт зүрх судасны өвчлөл орж байна. Иймд "Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг "Мөнх-Алдар"-ын талбайд зохион байгууллаа. Өдөрлөгт 223 иргэн цугларч, сэтгэц, зүрх судасны эмчийн үзлэг зөвлөгөө, ТАНИТА-Биеийн ерөнхий найрлага хэмжилт, Эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх мэдээлэл сурталчилгааг хүргэж, Хүчилтөрөгчийн коктейлиэр үйлчиллээ.

 

2024-07-05 10:00:00