• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
1000 БАГШИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол улсад орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой, Дэлхийн багш нарын 27, Монголын багш нарын 55 дахь баярын өдрийг тохиолдуулан 1000 багшийн чуулга уулзалтыг цахимаар зохион байгууллаа. Арга хэмжээнд Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Засаг даргын орлогч Ц.Буманбуян, БСУГ-ын дарга , Зуунмод хотын захирагч Ч.Сарангэрэл, БҮТ-ийн шалгалт судалгаа хариуцсан хэлтсийн дарга М.Болдсайхан, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дэд захирал Р.Золзаяа, Боловсролын хүрээлэнгийн сургалтын хөтөлбөрийн судалгааны секторын эрхлэгч А.Энхтогтох нар болон Зуунмод сумын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гаргасан сургуулийн удирдлагууд багш нар халдвар хамгааллын дэглэм баримтлан оролцож, 26 сумын сургууль, цэцэлэгийн удирдлагууд, багш, сурган хүмүүжүүлэгч нар цахимаар холбогдлоо.
1000 багшийн чуулга уулзалтын үеэр боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа 30 ажилтан албан хаагчийг Боловсролын Тэргүүний ажилтан цол тэмдгээр, 30 ажилтан албан хаагчийг БШУЯ-ны Жуух бичгээр шагнасан юм. Мөн Элсэлтийн ерөнхий шалгалтаар амжилт гаргасан Л.Хосбаяр захиралтай Эрдэнэ сумын ЕБС, Б.Бадамцэцэг захиралтай Аргалант сумын ЕБС, Ц.Бат-Эрдэнэ захиралтай Алтанбулаг сумын ЕБС болон Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэсэн шавь нар нь амжилт гаргасан багш нарыг Аймгийн ИТХ, Засаг даргын зүгээс шагнаж урамшууллаа.
2021-10-08 10:47:30