• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ”-ИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ ТӨСЛҮҮД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд даган хэрэгжих 24 төсөл боловсруулсан бөгөөд энэхүү 24 төслийн нэг нь “ГУРИЛ ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭР” төсөл юм. Гурил, тэжээлийн үйлдвэр байгуулах стратегийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор 2023 онд Жаргалант сумын "Голден арвай" компанид аймгийн хөгжлийн сангаас хөрөнгө оруулалтын зээл олгосон бөгөөд үүний үр дүнд ГУРИЛ, ТЭЖЭЭЛ-ийн үйлдвэр, дагалдах гоймонгийн үйлдвэрийн хамт ашиглалтад орж, 10 гаруй түр болон байнгын ажлын байр бий боллоо. Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн гол зорилго нь хөдөө аж ахуйн анхан шатны бүтээгдэхүүнийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бөгөөд гурил, тэжээлийн үйлдвэр ашиглалтад орсноор улаан буудайгаас-гурил-гурилнаас-гоймон, малын тэжээл(хивэг) үйлдвэрлэж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүнийг сум, орон нутагт үйлдвэрлэдэг болж байна.
Тус гурил, тэжээлийн үйлдвэр нь ГОЛДЕН ГУРИЛ, ГОЛДЕН ХИВЭГ, ГОЁ УУРАГЖУУЛСАН ГОЙМОН, АРВАЙН ГУРИЛ-ыг зах зээлд борлуулж байна. Ийнхүү манай аймгийн Нийлүүлэгчийн зэрэгцээ үйлдвэрлэгч аймаг болох зорилт “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ санаачилга, хүч, дэмжлэгээр амжилттай хэрэгжиж байна.
2024-06-21 14:00:00