• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ТӨВ АЙМАГ НҮДНИЙ БОЛОР СОЛИХ МЭС ЗАСЛЫГ ОРОН НУТАГТАА ХИЙДЭГ БОЛЛОО
Япон улсын “Fight for Vision specified Non-profit Corcorution” байгууллагын нүдний эмч мэргэжилтнүүдийн холбооны эмч нар 6 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллав. Энэ үеэрээ нүдний тусламж үйлчилгээ шаардлагатай иргэдэд үзлэг хийж, 1.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий Нүдний болор солих мэс заслын тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Ингэснээр ард иргэдийн дунд түгээмэл тохиолддог нүдний болор цайх эмгэгийг орон нутагтаа эмчилж, мэс заслын аргаар нүдний болор солих тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байна. Анх 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Японы Мэргэжлийн сумогийн их аварга Харумафүжи Д.Бямбадорж, Япон улсын “Fight for vision specified Non-profit Corcorution” байгууллагын эмч нарын сайн дурын багийнхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, онцлон нүдний кабинетын иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний чанар, төрөл, тоног төхөөрөмжийг үзэж танилцаад хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж байсан бол энэхүү ажил өнөөдөр бодит ажил хэрэг болж байгаа нь энэ юм. Энэ үеэр Төв аймгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тэр дундаа нүдний болор солих мэс заслын үйлчилгээг ойртуулж өгсөн Япон улсын нүдний эмч, профессор Яныг аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр, бусад эмч мэргэжилтнүүдийг аймгийн Засаг даргын “Хүндэт жуух”-аар шагналаа. Монголчуудын дунд хараа алдагдлын тэргүүлэх шалтгаан нь нүдний болор цайлт байдаг бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлэж, орон нутагтаа хийх боломжийг нээж өгсөн аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон Японы мэргэжлийн сумогийн их аварга, Харумафүжи Д.Бямбадорж нарт талархал илэрхийлье.

 

2024-06-18 09:00:00