• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
”SEOUL DANCE INTERNATIONAL”-2024 ОЛОН УЛСЫН БҮЖГИЙН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар Хуралдааны 01 дүгээр тогтоолоор 2024 оныг аймгийн хэмжээнд “Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд хүүхэд залуучуудын авьяас чадварыг хөгжүүлэх, тэдний оролцоог дэмжин, гэр бүлд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор “Сөүл Дэнс интернэйшл-2024” олон улсын бүжгийн тэмцээнийг Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, урлаг, Боловсрол, Олон Улсын Хамтын ажиллагааны Нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газар, Төв аймгийн Соёл урлагийн газар, Монгол Туургатан театр, Шүрэн Ундарга ТББ хамтран 2024 оны 06-р сарын 15-16-ны өдрүүдэд Төв аймаг Зуунмод хотноо "Монгол Туургатан театр"-т зохион байгууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд бүжгийн урлагаар хичээллэдэг хүүхдүүдийн авьяас билэгийг нээж хөгжүүлэх олон улсын тайзан дээр олон улсын хүүхэд багачуудтай өрсөлдөх чадвар чадамжийг дээшлүүлэх зорилгоор тус тэмцээнийг Улаанбаатар хотын 9-н дүүрэг, 21-н аймгийн хүүхэд багачуудын дунд зохион байгуулдаг ба “Сөүл дэнс интернэйшнл-2024” энэ удаагийн тэмцээнд давхардсан тоогоор нийт 1150 гаруй авьяаслаг сурагч, багачууд бага, дунд, ахлах гурван насны ангилалд балет, орчин үеийн, үндэсний, чөлөөт бүжгийн төрлүүдэд гоцлол, хос, хамтлаг номинацид авъяас чадвараараа өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. “Сөүл дэнс интернэйшнл”-2024 Олон улсын бүжгийн тэмцээний шилдэг оролцогчдыг тодруулах “Гала тоглолт”-ын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн, Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Д.Мөнхцэцэг, Соёл, урлагийн газрын дарга Б.Тунгалаг, "Монгол туургатан театр"-ын захирал Д.Намсрайноров, Шүрэн Ундарга төрийн бус байгууллагын тэргүүн Л. Наранхүү нар болон шүүгчдийн бүрэлдэхүүн оролцлоо. “Сөүл дэнс интернэйшнл” Олон Улсын Бүжгийн тэмцээн нь Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын урлагын боловсрол, авъяас чадварыг үндэсний хэмжээнд нээж, Бүгд Найрамдах Солонгос Улсын болон олон улсын урлагийн тэмцээн уралдаан, фестивальд оролцуулж, соёл, урлагаар дамжуулан улс орноо сурталчлан таниулах, хүүхэд залуучуудын урлагийн авъяас чадварыг хөгжүүлэн дэмжих зорилгоор 2016 оноос хойш 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 8 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. “Сөүл дэнс интернэйшнл” Олон Улсын Бүжгийн тэмцээн зохион байгуулагдсаны үр дүнд 2019 онд Бүгд Найрамдах Солонгос улсад болсон олон улсын бүжгийн тэмцээнд 13-н улс орны хүүхдүүд оролцсоны дундаас Монгол Улс Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн “Суран жолоо” хамтлаг “Гран при” дээд шагналыг хүртэж Монгол Улсаа сурталчлан, төрийн дуулалаа эгшиглүүлж байсан түүхэн амжилт гаргаж байсан бөгөөд тус амжилтаас хойш уг тэмцээн нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа нь энэ юм. “Сөүл дэнс интернэйшнл -2024” Олон улсын бүжгийн энэхүү тэмцээнийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл урлаг Боловсрол Олон улсын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Олон улсын шүүгч, БНСУ-ын Гавъяат бүжигчин Жан Юу Ри өөрийн биеэр Монгол Улсад хүрэлцэн ирж шүүдэг бөгөөд тус тэмцээний шүүгчээр:- -БНСУ-ын Соёл, урлаг, боловсрол, олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Олон улсын шүүгч Чэ Мин Сү -Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол бүжигчин, МУСТА Б.Эрдэнэбаяр -Цагдаагийн Ерөнхий газрын Сүлд чуулгын ахлагч бүжигчин С.Хишигдүүрэн нар тус тус ажиллалаа. Тэмцээнд шагнал хүртсэн сурагчид ирэх 09 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд БНСУ-д зохиогдох “Korea kactea international dance competition” Олон улсын бүжгийн тэмцээнд оролцох эрхээр шагнууллаа.

 

2024-06-16 12:00:00