• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
ЗУУНМОД СУМЫН ЗАЛУУС ХОНЬ НООСЛОХ ЦАХИЛГААН БАГАЖИЙГ ТЕХНОЛОГИЙН ДАГУУ ЗӨВ ЭЗЭМШИХ СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА
Төв аймаг Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн хүрээнд мал аж ахуйн салбарт механикжуулалтыг нэвтрүүлж, малчдын цаг хугацаа их зарцуулдаг, хүндрэлтэй ажлын нэг болох хонь ноослох ажлыг хөнгөвчлөх зорилгоор Шейр Монгол ТББ-тай хамтран “Хонь ноослох явуулын үйлчилгээ” төслийг Төв аймгийн сумдуудад амжилттай хэрэгжүүлж байна. Уг төслийн зорилго нь бүх сумдад Хонь ноослох цахилгаан хайч нэвтрүүлэн, хүний нөөц буюу хонь ноослогч, хяргагч нараа аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэ сумын Мэргэжлийн боловсролын сургууль, Зуунмод, Баянчандмань, Заамар сумын Политехник коллежиудыг түшиглэн бэлтгэж, улмаар аймаг дахь хонины ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нартайгаа холбон түүхий эдийн кластер сүлжээ бий болгох ажлыг жишиг болгоход оршиж байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр Зуунмод сумын 17 малчин залуус Төв Политехник коллежийг түшиглэн хэрэгжүүлж буй хонь ноослох цахилгаан багажийг технологийн дагуу зөв эзэмшиж, дадлагажих 5 хоногийн сургалтад хамрагдаж, Шинэ Зеланд улсын мэргэжлийн багш нараар заалгаж байна. Сургалтад хамрагдсан залуус Шинэ Зеланд улсад очиж ажиллаж орлогоо нэмэгдүүлэхээс гадна өөрсдийн санал, санаачилгаар нэг баг болж хонь хяргах үйлчилгээг бий болгон өөрсдийн гэсэн орлоготой болох боломж бүрдэж байгаагаараа ихээхэн онцлогтой.

 

2024-06-16 09:00:00