• +976-7027-3911
  • tuv_zdtg@tov.gov.mn
“ГАНГНЕУНГ ДАНОЖЭ” ОЛОН УЛСЫН УРЛАГИЙН ФЕСТИВАЛЬД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН ТӨВ АЙМГИЙН УРАН БҮТЭЭЛЧИД ОРОЛЦООД ИРЛЭЭ
Аймгийн шууд харилцаат БНСУ-ын бие даасан тусгай Кангвон мужид 2024 оны 06 дугаар сарын 06-12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Гангнеунг Даножэ” Олон улсын урлагийн фестивальд Монгол Улсаа төлөөлөн Төв аймгийн Алтанбулаг сумын ЕБС-ийн дуу хөгжмийн багш МУ-ын СТА Д.Занданбал, Угтаалцайдам сумын Соёлын төвийн бүжгийн багш Э.Энхнасан, Заамар сумын Соёлын төвийн бүжгийн багш Д.Нямбаяр, Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургуулийн дуу хөгжмийн багш МУ-ын СТА, БТА, А.Энхжаргал, Эрдэнэ сумын Соёлын төвийн эрхлэгч Н.Энхмандах, Монгол туургатан театрын бүжигчин Г.Алтанзагас, бүжигчин МУ-ын СТА Д.Цэрэнсодном нар үндэсний уламжлалт өв, соёлоо сурталчлан амжилттай оролцлоо. Энэ удаагийн “Гангнеунг Даножэ” наадамд Монгол Улсын Төв аймаг, Солонгос, Хятад, Япон, Малайз Улсын Саравак муж, Казахстан улсын уран бүтээлчид улс орныхоо үндэсний уламжлалт өв соёлыг сурталчиллаа.
2024-06-14 09:00:00